8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэмээчин эмэгтэйчүүдийн манлайллыг дэлхийд таниулах “Их говийн тэмээ–2026” арга хэмжээ болж байна

2026-01-31 20:53:00

"Их говийн тэмээ-2026" тэмээчдийн баярыг МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Хүрээтийн нэрэмжит болгон 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймгийн аялал жуулчлалын томоохон бүс болох хүслийн уул "Хан Баянзүрх" хайрхан, Хамарын хийдийн 3 замын уулзварт зохион байгуулж байна. 

 “ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2026” арга хэмжээний хүрээнд 350 гаруй  тэмээчин бүсгүй нэг дор цугларч говь нутгийн өв соёл, малчин эмэгтэйчүүдийн манлайллыг дэлхийд алдаршуулж, Гиннесийн шинэ амжилтыг тогтоохоор нэгджээ. 

МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар, зөвлөл "ИХ ГОВИЙН ТЭМЭЭ" баярыг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Монгол эмэгтэйчүүдийнхээ манлайлал, түүхэн оролцоог дэлхийд сурталчлан таниулахад оролцсон Дорноговь аймгийн бүсгүйчүүдэд амжилт хүсч батламж хадгалуулсан байна. 

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд энэхүү жагсаал нь нүүдэлчин ахуйг олон улсад сурталчлахын зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн дээд амжилтын түүхэнд албан ёсоор бүртгүүлэх зорилготой юм.

Монгол эмэгтэйчүүдийн манлайлал, санаачилга, эрэмгий дайчин, зоригт чанарыг дэлхийд суртчилан таниулах  онцлогтой аж. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл