
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сарын хүрээнд "ЭЙ АЙ МЕДИ МОНГОЛИА" ХХК-иас Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг ашиглах нь хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Уур амьсгалын өөрчлөлт малчин эмэгтэйчүүд", "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл, "Дулаахан" , "Нандин" төслийн талаар илтгэл тавьлаа.
МЭХ-ноос санаачлан зохион байгуулсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөгч 84 малчин эмэгтэйчүүдийг “ЭЙ АЙ МЕДИ МОНГОЛИА” ХХК-ийн “SM” төрөлжсөн мэс заслын эмнэлэгтэй хамтран 2025.11.11-14 өдрүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг /CerviCare AI/ болон хөхний үзлэг, оношилгоонд хамруулж хамтарч ажилласан билээ.






