
Дархан-Уул аймгийн Хараа голын ойролцоо харзны усанд ороод буцаж явсан дөрвөн хүн суудлын автомашинтайгаа мөсөнд цөмөрч, суужээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 18:51 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг татан гаргажээ.



