8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан "Хөөрхөн хөл" аянд нэгдлээ

2025-12-25 11:52:13

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан "Амгалан" амаржих газарт "Хөөрхөн хөл" буланг байгуулж, нярай хүүхдүүдэд шаардлагатай зүйлсийг цуглуулах аяныг эхлүүлсэн.

Энэхүү аянд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан "Хөөрхөн хөл" аянд нэгдлээ. Нийт албан хаагч нарын хандиваар нярайд шаардлагатай зүйлсийг багтаасан 20 багцыг тус буланд байрлууллаа.

Эндээс нярайн эд зүйлс хэрэгцээ шаардлагатай хэн ч байсан авч хэрэглэж болох бөгөөд та бүхнийг ч мөн "Хөөрхөн хөл" аянд нэгдэхийг уриалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл