8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2025-10-30 10:03:07

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

10 дугаар сарын 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2025 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл