8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд түймэр гарчээ

2025-09-19 11:46:25

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан баг “Морогийн ар” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252км, сумын төвөөс 45 км-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр орой хүлээн авчээ. Түймрийн голомтод Цагааннуур сумын Тамгын газрын дарга Б.Цогтоогоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн албан хаагчид ажиллаж байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27,69 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллахаар очжээ.

Түймрийн аюултай үе буюу жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл иргэн бүр хариуцлагатай байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл