8o
Улаанбаатар хот
mobile menu

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс чансааны оноо олгохоор болжээ

2025-08-26 14:54:25

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ирэх есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд Их Британи улсын Ливерпүүл хотод болно. Уг тэмцээнээс тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжиж, түрүүлсэн тамирчинд 1500 оноо, 5-8-р байр эзэлбэл 300 оноо авахаар болжээ. Энэ нь Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын онооны эрэмбийг тодорхойлох бөгөөд улмаар Олимпын эрх авах боломжид шууд нөлөө үзүүлэх боломжтой боллоо. 

“Ливерпүүл-2025” ДАШТ-д Монголын боксын холбооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин оролцуулахаар болж, бэлтгэлдээ гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл