МЭХ-ны урилгаар Монголчуудын гэр бүлийн соёл, уламжлалтай танилцах, аялахаар хүрэлцэн ирсэн ӨМӨЗО-ны зочид төлөөлөгчид МЭХ-ны байранд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
МЭХ, Бүх хятадын эмэгтэйчүүдийн холбооны ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах 5*10 хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-оос 10 гэр бүлийн төлөөлөл албаны 3 хүний аялалаар ирсэн. Аялал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр орны Эмэгтэйчүүдийн холбооны харилцан айлчлал, аялалаар дамжуулан гэр бүлийн ялгаатай байдал, зан заншил, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа арга ухаанд суралцах чиглэлээр туршлага судлахаар тус аялалыг зохион байгуулж байгаа юм.
5*10 ХӨТӨЛБӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫГ ДУРЬДВАЛ:
-Өнгөрсөн жил 62 эмчийг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан
-30 гар урлаач багшийг бэлтгэсэн
-10 гэр бүлийг Хөх хот, Жининь, Бээжинд аялуулсан
-10 уламжлалтын эмч Хөх хотоос ирж үзлэг оношлогоо хийсэн
-Хөх хотын 10 гэр бүл Монгол улсад аяласан байгаа юм.