"ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" нийгмийн зорилтот төсөл ЗАВХАН АЙМГИЙН БҮХ СУМДААР ХЭРЭГЖИНЭ
МЭХ-ноос санаачлан хэрэгжүүлдэг умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" нийгмийн зорилтот төсөл зургаа дахь аймаг буюу Завхан аймгийн бүх суманд үзлэг оношилгоо хийнэ. Өмнө нь Говь-Алтай, Дорноговь, Говь-Сүмбэр, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх сумдаар очиж ажиллаж нийт 21,598 гаруй эхчүүд эмэгтэйчүүдийг Умайн хүзүүний хорт хавдар болон Хөхний хорт хавдарын эрт илрүүлэг, урологи /эрэгтэйчүүд/ оношлогоонд хамруулж, хилийн заставт, малчны хотонд хүрч ажилласан нийгмийн зорилтот төсөл юм.
“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслөөр Завхан аймгийн 24 суманд 08.31-10.02-ны өдөр хүртэл ажиллана.
Мөн үзлэг оношилгоо хийхээс гадна МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-н Соёлыг түгээгч, СТА дуучин С.Гантогоо нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Папиллома вирусийн хор уршиг, хүүхэд хамгааллын талаар насанд хүрсэн иргэдтэй "ДУЛААХАН" уулзалт лекц, өсвөр насны хүүхдүүдэд Ариун цэврийн хэрэгсэл ичих зүйл биш уриатай "НАНДИН" сургалт лекцийг уншина.
ТӨСЛИЙН ХАМТ ОЛОН:
Урологийн эмч (эрэгтэйчүүд)
Эхчүүд, эмэгтэйчүүдийг Умайн хүзүүний хорт хавдар
Хөхний хорт хавдарын эрт илрүүлэг оношлогоонд хамруулах юм.