8o
Улаанбаатар хот
mobile menu

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнөөдөр Монголд айлчилна

2025-06-24 12:26:27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж, маргааш өндөрлөнө. Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Узбекистан улстай 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment