8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

2025-06-24 08:40:02

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна” гэв.

Мөн тус хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment