Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаар урсах Дэлгэрмөрөн гол дээр Хилэнтийн гүүрний доод талд 6 дугаар сарын 6-нд 1 хүн живжээ. Энэ тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид очиж, уг хүний цогцсыг 7-ны өдрийн 08:22 цагт олж гаргасан байна. Түүнийг өөрөө санаандгүй живсэн үү, живүүлсэн үү гэдгийг шалгуулахаар цогцсыг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Урин цаг айлчилснаас хойш тус аймагт нийт 8 хүн гол, нуурт осолдоод байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хаана хаанаа аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.