Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км орчим-д/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05 дугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь ОБХ-ын даргаар ахлуулсан 19 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 36 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна.