НЗДТГ-аас Монгол улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
Тус мэтгэлцээний тэмцээнийг 2021 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээн нь төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг түлхүү санал болгосноороо онцлог юм. Тэмцээнд оролцсоноор албан хаагчид мэтгэлцэх урлагт суралцахаас гадна аливаа асуудлыг олон талаас нь харах, багаар ажиллах, өөрсдийн бодлоо зөв цэгтэй итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чухал ур чадварыг түргэн хугацаанд эзэмшдэгээрээ ач холбогдолтой.
Тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас 13 баг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас 5 баг оролцов. Тэмцээн нээлттэй зарласан 16 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө тоглолтуудаар үргэлжилсэн ба багууд оюун ухаан, ур чадвараа уралдуулан мэтгэлцэж, сонирхолтой тоглолтуудыг гаргаж байв.
“Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнд тэргүүн байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дэд байрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, гутгаар байранд нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг тус тус шалгарав.