Өмнөд солонгосын эрх баригчид Хятадын компанийн олон мянган ажилтанд түргэвчилсэн виз гаргаж өгөхөөр болсноо мэдэгджээ. Тодруулбал Хятадын нэгэн компани 5,000 ажилтнаа амраахаар явуулж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын хууль зүйн яам тэдэнд онлайнаар виз олгох онцгой шийдвэр гаргажээ.Тэдгээр ажилтнуудаас гадна удирдах албан тушаалтай 3,000 хүнд нь 10 жилийн виз олгож байгаа гэнэ. Мөн тэднийг визийн хураамжнаас бүрэн чөлөөлжээ. Өмнөд Солонгос улсын хувьд 8,000 хүнтэй баг ирэх нь жуулчдын түүхэнд хамгийн олон хүн ирж байгаа аж
Хятадын 8,000 ажилтанд зориулж Өмнөд Солонгос визээ хөнгөлнө
2016-04-22 16:39:00