
АНУ-ын домогт дуучин Принц буюу Рожер Нелсон пүрэв гарагт таалал төгсчээ.Түүний цогцсыг Миннеаполис мужийн Paisley Park дахь гэрээс нь олсон байна . Харин дуучны үхлийн шалтгаан тодорхой бус байна. 57 настай дуучин ердөө 7 хоногийн өмнө ханиад нь хүндэрсний улмаас эмнэлэгт хандаж байсан аж. «1999» цомгоороо олны анхааралд орж ирсэн дуучны Purple Rain дууг бүх цагийн үеийн хамгийн шилдэг дуунуудын нэг гэж үздэг.



