Төв аймгийн цагдан хорих ангид Авлигын хэргээр саатуулагдаад байсан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна. Түүнийг Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байхдаа “ Барилгын салбарыг дэмжиж, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Төв аймгийн цагдан хорих төвд саатуулсан. Тэгвэл сэжигтнээр цагдан хорьсон 14 хоногийн хуулийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан тул шүүхийн шийдвэрээр батлан даалтанд гаргасан байна.