8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ: Улаанбурхан туссан 11 дэх өвчтөний онош батлагдлаа

2025-03-11 14:45:20

Улаанбурхан өвчний халдвар авсан 11 дэх хүний онош лабораториор батлагдсан гэж ХӨСҮТ өнөөдөр мэдээллээ.
уг хүүхэд 3-р сарын 1-4-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Улаанбурхан амьсгалын замаар дамждаг, хялбархан халддаг өвчин юм. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулаарай. Хэрэв товлолын дагуу уг вакцинд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан, нөхөж хийлгэх боломжтой. Энэ талаар тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсаар асууна уу!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл