8o
Улаанбаатар хот
mobile menu

СХД-ийн Засаг дарга М.Чинболд дураараа загнасан уу

2016-04-22 15:39:00

Өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид өнөөдөр хуралдаж Засаг дарга М.Чинболдыг огцруулсан байна. Түүнийг огцруулсан шалтгаанаа Түүнийг сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан, төсвийн хөрөнгөөр гадаад улс руу гэр бүлээрээ аялан дүүргийн нэр хүндийг унагасан, дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр хайнга хандаж ирсэн зэргээгр тайлбарлаж байна. Сонгууль дөнгөж байгаа энэ үед энэ мэт халгаа сэлгээ их явагдаж байгаа бөгөөд ганцхан Засаг даргыг нь огцруулсанаар асуудал шийдэгдсэн үү гэдэг асуулт гарна. Үнэхээр хууль ёсоо зөрчсөн үү эсвэл хэн нэгний эрх ашигт таалагдаагүйн учраас огцрох шалтгаан болов уу гэдэг нууц хэвээр. Мэдээж нэг хүнийг халсанаар асуудал шийдэхгүй, бугшсан бүхнийг ор үндэсгүйгээр цэвэрлэж байж асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэх нэгэн байна. Засгаа огцруулсан тус хуралд МАН-ын 20, Ардчилсан намын 8, МАХН-ын нэг төлөөлөгч оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment