
2024 оны 1072 хувьцааны ногдол ашгийн урьчилгааг өмнөх оны арванхоёрдугаар сард олгосон. Тэгвэл иргэдийн зүгээс цагаан сарын баярын өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг авах хүлээлттэй байна.Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тодруулахад "Энэ долоо хоногт Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, цагаан сарын өмнө олгох эсэх асуудлыг тодорхой болгоно" гэлээ.



