8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-11-26 09:25:00

09.00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

09.00 цагт Сангийн яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон БОНХАЖЯ хамтран “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний семинарыг Туушин зочид буудлын IV давхарт "Сүлд" танхимд зохион байгуулна.

09.00 цагт Нийслэлийн дулаан хангамжийн талаар "Улаанбаатар Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд танилцуулах мэдээлэл хийнэ.

09.00 цагт ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар БХБЯ-нд зочилно.

10.00 цагт “Шинжлэх ухаан–Инноваци-Үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн галлерейд нээгдэнэ.

11.00 цагт Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клуб, Англо-Американ компаниас зарласан Байгаль орчны сэтгүүл зүйн 2015 оны Шилдэг Бүтээлийн шагнал гардуулах ёслол ШангриЛа зочид буудалд болно.

11.00 цагт Монголын Хүүхдийн спортын V их наадмын шагнал гардуулах ажиллагаа Спортын төв ордны хурлын танхимд болно.

11.00 цагт Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

11.30 цагт Чингэлтэй дүүргийн III хороонд Хүүхдийн номын өргөөний нээлт болно.

14.00 цагт Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем" олон улсын анхдугаар чуулган “Их танхим”-д болно.

09.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ЭМСЯ хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг “Б” танхимд зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл