8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд: Тавдугаар сарын 31-ний дотор автомашины албан татвараа төлөөрэй

2025-01-27 10:01:03

Нийслэлд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн. Харин жолооч та автомашиныхаа албан татварыг тавдугаар сарын 31-ны дотор төлөх үүрэгтэйг нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. Өмнө нь улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тухайн сардаа төлдөг байв. Уг журам нэгдүгээр сарын 1-нээс цуцлагджээ.

Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны апликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог гэв.

Хэрвээ дээрх хуулийн  хугацаанд төлөөгүй бол татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
ХЭРВЭЭ ТА БӨӨРӨӨ 780,000.00 ам.доллараар зарахыг хүсвэл ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2025/01/29 197.211.63.115
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW
2025/01/29 197.211.63.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment