8o
Улаанбаатар хот
mobile menu

Нууранд живсэн машиныг татан гаргажээ

2025-01-22 09:41:29

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн 37 дугаар точка гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т/ 2024.11.18-ны өдөр Хөх нуурын мөс цөмөрч, “Портер” живжээ. Уг машины эзэн машинаа гаргуулахаар аймгийнхаа Онцгой байдлын газарт хүсэлт гаргасан байна.

Түүний хүсэлтээр Аврах ангийн албан хаагчид тэнд очиж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг 1-р сарын 21-ний 20:30 цагт татан гаргаж, эзэнд нь хүлээлгэн өглөө.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment