8o
Улаанбаатар хот
mobile menu

Орцны гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ

2015-11-26 09:15:00

Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3758, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1000, Зам тээврийн ослын 412, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 64-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, СХД-14 “13-р байрны ..-р орцны гадна хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: СХД-31 хороонд суух Б /эр.18н/ нь ахуйн хэрэглээний хий үнэртсэн байдалтай орцноос гарч яваад ухаан алдаж унаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг СХД цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн БГД-20 ”Барилгын захын урд автомашинаа дээрэмдүүлсэн” гэх мэдээлийг 11-р сарын 26-нд авч шалгахад: ХУД-16 хороонд суух Ү /эр.31н/-ийн “Huyndai Accent” автомашинд гар өргөж суусан БГД-10 хороонд суух М /эр.26н/ гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэнийг илрүүлэн БГД цагдаагийн хэлтэс  шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл