"Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь түүхэн ач холбогдолтой гэрээ"
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм. Монголын за бол андгай хэмээх эцэг, өвгөдийн үг бий. Энэ бол нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг дагаж мөрдөх болно оо. Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" хэмээн хэллээ.