Өнгөрсөн 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад айлчилж, энэ үеэр Францын "Орано майнинг" групптэй "Уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан байдаг. Энэ дагуу төрийн ажил үргэлжилж , УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөн дэмжсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах боломж бүрдсэн юм. Үүний дагуу өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм.
Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна
2025-01-17 11:13:23