Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, СЗХ-ны орон тооны бус 3 гишүүнийг томилох бөгөөд Б.Саруулыг 61.1 хувийн саналаар, Ш.Хандсүрэн 61.1 хувийн нарыг дэмжсэн. Харин нэр дэвшигч Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй. Учир нь Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахын хүү аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "СЗХ-нд зөвшөөрлийн наймаа их явдаг, авлигаар зөвшөөрөл өгдөг асуудал байдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Нэр дэвшигч Л.Сонороос тодруулж асуухад хэвлэлээр таныг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа банк бустай, хувьдаа даатгалын бизнестэй хүнтэй хамаатан гээд бичээд байна, үнэн үү?.
Нэр дэвшигч Л.Сонор "Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Гэрээт ажилтан, мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Санхүүгийн бодлогын газрын дарга болсон. Т.Доржханд сайд аавын дүү, авга ах. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл нөлөөлөөгүй" хэмээн хэлээ.