Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /2025.01.16/ пүрэв гаригт "хязгаарлалт хийгдэж болзошгүй" байршлуудыг мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд 12:00-14:00 хүртэл цахилгаан хязгаарлах юм байна. Иймд УБЦТС ТӨХК-аас эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж эрчим хүчээ тохируулахыг уриалж байна.
Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
2025-01-16 12:34:08