“Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар олон нийтийг үл хүндэтгэн доромжилж, хараасан гэх иргэнийг 30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байсан билээ. Тэгвэл Б.Баярбаатарыг баривчлах шийтгэл оногдуулсан шүүгчийн захирамжийг шүүхээс түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд Б.Баярбаатарыг баривчилсан захирамжийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, улмаар шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлсэн байна.
Б.Баярбаатарыг баривчлах шийтгэл оногдуулсан шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа
2025-01-14 16:00:00