8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмлээ

2025-01-06 14:45:15

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/844 тоот тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчилжээ.Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоод болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ. Тухайлбал, дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20000 төгрөгийн хураамж төлөх ёстой болж байна. Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10000-50000 төгрөг байхаар тогтоожээ.

Шинэчилсэн тариф:

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment