8o
Улаанбаатар хот
mobile menu

ТТАХНЭ гэмтлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна

2025-01-06 13:56:29

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна.

Тус тасаг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортой үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Тухайлбал, мөр, өвдөгний үений дурангийн мэс засал, бүх төрлийн ясны хугаралыг хадах мэс засал, өвдөг, түнхний үе солих мэс засал, дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал, гар сарвууны бичил мэс засал, мэдрэл чөлөөлөх мэс засал, яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment