Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхэлсэн учир түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас мэдээллээ. Тодруулбал, долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд хөнгөлөлт үйлчлэхгүй тул картаа цэнэглээд зорчих боломжтой юм.
Нийтийн тээврээр зорчих картыг гар утасны аппликэйшн болон автобусны буудлын ойролцоох цэгүүдэд цэнэглүүлж болно.