Монгол, Хятадын хилийн боомтын зургаадугаар сард түр хаах хуваарийн дагуу өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд түр хаана. БНХАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу "Луут завины баяр" өнөөдөр тохиож байгаа аж. Иймд хуваарийн дагуу Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Бургастай-Лаоемяо, Байтаг-Улиастай, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтууд өнөөдөр амарна.
Монгол, Хятадын хилийн боомт өнөөдөр түр хаана
2024-06-10 13:13:00