8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүд боомтод бүс нутгийн ложистикийн төв байгуулна

2024-06-03 13:01:16

Засгийн газраас “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхийг зорьж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна. Түүнчлэн Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн найман байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр төлөвлөөд буй. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хуурай боомтуудад ачаа тээврийн ложистикийн терминал, төвүүдийг байгуулах юм.

Замын-Үүд боомт нь эдийн засгийн төв коридорын зангилаа, гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой. Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийг бүрэн дуусгаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборыг найм дахин томруулж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд байна.

“Замын-Үүд нь дэлхийн том зах зээл болох БНХАУ-д ойр, стратегийн хамгийн ашигтай байршилтай Тяньжин боомтоос ачаа хүлээн авах боломжтой учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтоос давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс сүүлийн жилүүдэд Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачаалал ихэссэнээр тээврийн өртөг нэмэгдэх, ачаа татах нь удааширсан. Энэ нь ачаа буулгах техник, дэд бүтэц, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment