8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлнэ

2024-05-21 14:14:00

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигчдийг танилцууллаа. Эл эвслээс 76 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд жагсаалтыг Н.Номтобаяр жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах журамтай.

Нам, эвслүүд өнөөдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Хороо материалыг тав хоног шалгана. Улмаар зургадугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүний дараа нэр дэвшигчдийн сурталчилгааны 16 хоногийн хугацаа эхлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Номт хүүд АМЬЖИЛТ
2024/05/22 202.126.91.247
Зочин
Үндэсний эвслийг дэмжиж байна
2024/05/22 66.181.167.168
  • Recent
  • Most Read
  • Most Comment