"Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл нийт 72 нэр дэвшигчийг тодруулжээ. Үүнээс жагсаалтаар 25 тойрогт 47 хүн нэр дэвшүүлж буй. Ингэхдээ нэг улс төрч - 1000 мэргэжилтэн зарчмын хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжилтнүүдийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна гэдгээ тус эвслийн удирдлага тодотгосон.
Харин жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ.