МЭХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтод төслийн хүрээнд Говь- Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл аймгийн бүх сумд, Улаанбаатар хот, СХД, 21-р хороо хуучнаар Партизаны САА-д хэрэгжиж мянган мянган эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эмэгтэйг эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд хамруулав.
Энэхүү төслийн хүрээнд БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооноос Монгол улсын бүх сумдад эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн орыг шинэчлэн өгөх хүмүүнлэгийн ажлын хүрээнд хөхний эхо аппаратны болон эхний ээлжийн 65 эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн ор, хөхний эхо аппаратууд ирлээ.