8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс халуун ус хязгаарлагдах орон сууцны хороолол болон ААН-үүд

2024-05-14 09:09:00

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт маргаашаас хаагдаж, дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил эхэлнэ.

Зуны засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Хуваарь ёсоор маргааш буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд дараах байршлуудад дулааны шугам, тоноглолын засвар хийгдэнэ. Ингэхдээ хэрэглээний халуун усыг хязгаарлана гэдгийг "УБДС" ТӨХК-аас мэдэгдээд буй.

11абвгдик магистраль буюу Барс-2 захаас Хархорин зах хүртэл I болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал орчмын хэрэглэгчид, Хилчин хороолол, Баянхошуу орчмын хэрэглэгчдийн шугамыг тавдугаар сарын 21-нд ажиллагаанд залгана.

8де магистральд холбогддог Сүлжээ ХК, Талх чихэр ХК, Драгон төв, Таван шар орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлана гэж хуваарьт тэмдэглэжээ.

Тавдугаар сарын 15-наас дулааны шугамд засвар хийгдэх байршлууд:

11абвгдик магистраль:

  1. Барс-2 захаас Хархорин зах хүртэл I болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  2. Москва хороолол
  3. Содон хороолол
  4. Ханын материал орчмын хэрэглэгчид
  5. Хилчин хороолол
  6. Баянхошуу орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 21-нд ажиллагаанд залгана.

8де магистраль:

  1. Сүлжээ ХК
  2. Талх чихэр ХК
  3. Драгон төв
  4. Таван шар орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 20-нд ажиллагаанд залгана.

7б, 3бв магистраль:

  1. Хуучин тээврийн товчоо
  2. 5 дугаар хороолол
  3. "Эм импекс" орчмын хэрэглэгчид
  4. Хотын төв 40, 50 мянгат
  5. Баруун дөрвөн зам орчим
  6. Хонхорын 7 дугаар байр орчмын хэрэглэгчид.

Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэх, таслах хаалт солих, худаг өргөтгөж, сэргээн засварлах, тулгуур шинэчлэх, урсгал засварын ажлууд хийгдэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment