8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Цогтгэрэл: УИХ, ЗГ-ын гишүүн асан АН-ын гишүүддээ тойрогт өрсөлдөхийг уриалж байна

2024-05-13 11:11:00

УИХ дахь АН-ын өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаараа хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.  

О.Цогтгэрэл: -Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Яг одоо төр, нам холилдож, төрийн сонгуульд намаа ялуулахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхцөлд орсон. Ийм үед ардчиллын түүчээлэгчид, ардчиллаар овоглож УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэм нөхдийгөө тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна.  

Н.Ганибал: -Мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх гэсэн эрх баригчдын бодлогыг ард түмэнд ойлгуулах шаардлага гарч байна. МАН-аас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг сонгуультай холбогдуулан танилцуулж, хэдэн арван тэрбумаар нь хурал цуглаан хийж, төрийн албан хаагчдыг хөдөө орон нутагт явуулж, нийгмийн сэтгэл зүйд буруу ойлголт төрүүлж байгаад гүнээ харамсаж байна. Сүүлийн 30 гаруй жилд хоршооны асуудал яригддаг байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ямар ч тооцоололгүй, нөхцөл байдлыг бодитоор дүгнэлгүйгээр шууд нийтээр хоршоожуулах аян хэзээ ч явж байгаагүй. Загвар хоршоо гэж яриад байгаа нь өнөөдрийн нөхцөлд ямар ч ашиггүй. Хэрэв малчдын амьдралыг сайжруулъя гэж бодож байгаа бол малаас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүний үнийг бүрэн чөлөөлөх ёстой. Мал махыг үнэ цэнтэй болгож чадвал дараагийн удаад хоршоо байгуулах тухай ярьж болно. Мөн зээлийг тэглэж, малжуулах төслөө хэрэгжүүлж, үнийг чөлөөлөх учиртай. Малыг малчдад  өгснөөр тоо толгой нь өссөн. Үүний дараагийн ажил болох үнийг чөлөөлөөгүйн улмаас мал аж ахуйн салбар зогсонги байдалд орж, ашиггүй салбар болж эхэлсэн. Хоршоо бол үүний гарц биш. Гарц нь үнийг чөлөөлж, үнэ цэнтэй мал аж ахуйг бий болгох шаардлагатай. Өнөөдөр хоршиж хамтраад ингэж ашигтай ажиллана гээд тооцооллоо гаргасан нэг ч малчин байхгүй. Гэтэл зээл ав гээд байгаа юм. Зээл аваад өрөнд орох зүйлийг Монгол төр малчдадаа түлхээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024/05/16 129.205.113.172
Зочин
Зээл тэглэнэ гэсэн асуудал хөндөж байгаа нь өөрөө тэнэглэл шүү.Ясар ч аргаар хамаагүй сонгуульд оноо авах гэсэни хүний үг
2024/05/15 192.82.92.204
  • Recent
  • Most Read
  • Most Comment