Манай улс нийт 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын зургаа, хойд хөрштэй хиллэдэг автозам, төмөр замын 16, БНХАУ-тай хиллэдэг 17 боомт бий.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомт ажиллуулахаар тусгасан бол 2020 онд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-тай нот бичиг солилцон, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд Цагаандэл-Уул-Өлзий авто замын, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн төмөр замын гурван боомтыг ажиллуулахаар тусгаснаар Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын дөрөв, нийт 17 боомттой болсноос одоогоор 13 нь хэвийн ажиллаж байна.
Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын хоёр, нийт 16 боомттойгоос арав нь ажиллаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас зургаа нь хаалттай байгаа аж. Мөн, агаарын замын зургаан боомтоос “Чингис хаан” ОУНБ ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын таван боомт ажиллахгүй байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.