8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайваньд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2024-04-03 11:37:00

Лхагва гарагийн өглөө Тайваний зүүн эрэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, хөрш орнуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв. Газар хөдлөлтийн дараа үүссэн гурван метр өндөр давлагаа Японы өмнөд эрэгт хүрэх төлөвтэй байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Тайваний Хуалиен хотоос өмнө зүгт 18 км зайд байжээ. Хуалиен хотод 5 давхар барилга нурж, дотор нь хүмүүс гацсан тухай Тайванийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тайваньд сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Хятадын зүүн өмнөд Фужиан мужид мэдрэгджээ.  Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр 3 метр хүртэл цунамигийн давалгаа Японы баруун өмнөд эргийн өргөн уудам нутагт хүрэх төлөвтэй байна. Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг ч мөн цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/04/05 102.88.68.125