8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан дүүрэгт ус цуглуулах сан байгуулахаар төлөвлөжээ

2024-04-01 13:13:00

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг орчимд уулын ус бууж, хөрсний усны түвшин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор тухайн байршилд үерийн усны даланг бэхжүүлэн, өргөтгөх, хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан байгуулах зэрэг ажлыг энэ бүтээн байгуулалтад багтаажээ. 

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийсэн 7.6 км үерийн даланг үргэлжлүүлж, усны суваг болгон бэхжүүлэх, хөрсний ус зайлуулах насос станц байгуулах, Сонгинохайрхан дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан байгуулах юм. Нийслэлд ус зайлуулах ганц станц байдаг бөгөөд энэ нь социализмын үед хийгдэж байжээ. Тиймээс хөрсний ус зайлуулах станцыг хамгийн багадаа арван байршилд байгуулахаар төлөвлөөд байна. 

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 5, 24, 26, 40, 41 дүгээр хорооны айл өрхүүдийн хөрсний усны түвшин буурна гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/04/05 102.88.68.125
  • Recent
  • Most Read
  • Most Comment