8o
Улаанбаатар хот
mobile menu

Ариг банк 100 сая төгрөгийн эзэн тодруулах хадгаламжийн урамшуулалт аянаа дахин зарлалаа

2024-04-01 09:09:00

Монгол улсын банк санхүүгийн салбарын өсөлт, хөгжилтэй хөл нийлүүлэн өргөжиж 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Ариг банк нийт 500 азтан тодруулж супер урамшууллын эзнээ 100 сая төгрөгөөр мялаах хадгаламжийн урамшуулалт аянаа 2024 оны 04 сарын 01-нээс энэ оныг дуусталх хугацаанд дахин зарлалаа.

Та Ариг банканд 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн болон хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, хугацаа сунгасан  50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх авч энэхүү аянд оролцох боломжтой ажээ. Мөн 2 сая төгрөгөөс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчид зээлийн эрхтэй карт бэлэглэж, төрсөн өдөр нь тохиосон аянд оролцож буй харилцагч бүрт нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм байна.

Аяны хүрээнд сар бүр дараах  азтануудыг шалгаруулж урамшуулна. Үүнд:

  • 3 сая төгрөг - 1 харилцагч
  • 1 сая төгрөг - 3 харилцагч
  • 500,000 төгрөг - 7 харилцагч
  • 50,000 төгрөг -  урамшууллын дугаарын сүүлийн 4-н орон нь таарсан бүх харилцагчид

Харилцагч та жилийн 16.5 хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг сонгон хуримтлалтай болж, урамшууллын эрхээрээ тухайн сарынхаа аянд оролцохоос гадна жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой.

 Хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

  • 24 цагийн туршид 7070 1001 дугаараас
  • 100say.arigbank.mn  
  • www.arigbank.mn сайтаас, мөн Ариг банк Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хотод байрлах салбар нэгжүүдээс тус тус аваарай

Ариг банк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/04/05 102.88.68.125
  • Recent
  • Most Read
  • Most Comment