Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулдаг Олон улсын кино контент үзэсгэлэн худалдаа "Филм арт" 2024 оны гуравдугаар сарын 11-14-ны хооронд зохион байгуулагдлаа.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг үзэсгэлэн худалдаанд 30-аад орны 700 гаруй кино компаниуд өөрсдийн уран бүтээлийг арилждаг. Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас “Шоубокс” компаний продюсерын баг хамт олон оролцсон.
Тэд Монголын үзэгчдийн мэлмийг баясгах шинэ содон кино уран бүтээлүүдийг “Show box” аппликэйшнээрээ дамжуулан толилуулахаар гэрээ хэлцлүүдийг амжилттай хийсэн байна. “Show box” аппликейшны продюсер Д.Мөнхтөмөр “Дэлхийн шилдэг, шинэ кино, сонирхолтой кино контентуудыг албан ёсны онцгой эрхтэйгээр “Show box”-ынхоо хэрэглэгчдэд хүргэхийн тулд худалдаж авахаар үзэсгэлэн яармагт ирсэн” хэмээн мэдэгдсэн юм.
“Show box” аппликэйшн нь кино урлагийн сор болсон бүтээлүүдийг дэлхийн хаанаас ч гар утаснаасаа үзэх боломжийг олгодог. Уг аппликэйшныг гүүгл плэйстор болон апп стороос татаж авч ашиглах боломжтой.