Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол Эмэгтэй” төслийн хүрээнд Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Төв аймгуудын бүх сумдаар умайн хүзүүний хавдар, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, соёлын цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Сумд Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч эмч дутмаг, зарим суманд огт байдаггүй бөгөөд сумын эмэгтэйчүүд эмнэлэгт үзүүлэх бүртээ аймаг, хот зэрэг суурин газрыг зорьж зардал чирэгдэл болж байж үзүүлдэг байна.
Ихэнх нь малаа орхиод удаан хугацаагаар явж чадахгүйгээс болж эмнэлэгт үзүүлж чаддаггүй, огт эмнэлэгт үзүүлж байгааагүй ч эмэгтэйчүүд их бий.
Тэгвэл энэ сарын 7-нд зохион байгуулсан “Шинэ сэргэлт эмэгтэйчүүд” чуулганы хуралдааны үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Бүх сумыг эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчтэй болгох” хүсэлтийг Ерөнхий сайдад өргөн бариад байгаа аж.
Цаашид МЭХ нь 330 сумын эмэгтэйчүүдийн үзлэгийн болоод төрөх орыг шинэчилж солихоор ажиллаж байна.