Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
- Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар,
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл,
- Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар,
- Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Share