8o
Улаанбаатар хот
mobile menu

217 цэцэрлэг, 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

2024-03-21 10:10:00

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан.

“Эрдэнэт” ТӨҮГ-аар санхүүжилтийг шийдвэрлүүлэн, Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолын дагуу төсөл, арга хэмжээг эхлүүлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 217 цэцэрлэг, ерөнхий боловсролын 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 296 суманд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутмын нэгд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд энэхүү төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Хэрэгжилтийн 4 үе шатанд нийт 802 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжийг гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа ба нийт ажлын явц өнөөдрийн байдлаар:

Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан объект 261

Байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн болсон 22

Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа объект 253

Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан объект 70

Ажлын зураг төсөл дуусаж тендер зохион байгуулах гэж буй объект 26

Ажлын зураг төсөл магадлалд хянагдаж байгаа объект 134 байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment