Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, махны нийлүүлэлт, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөнн Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар, "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай, "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам", Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудал эрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.