Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумыг гуравдугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох, нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулах аж.
Тодруулбал,
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох,
- Улаанбаатар хотын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх,
- Холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулна.