8o
Улаанбаатар хот
mobile menu

19 аж ахуйн нэгж 173 сая төгрөг хандивлажээ

2024-02-27 12:12:00

Улсын онцгой комисст энэ сарын 26-нд 19 аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 173.909.950 төгрөгийн мөнгөн хандив өгчээ.

Мөн нэг иргэн, гурван аж ахуйн нэгж байгууллагаас 17.297.900 төгрөгийн 45 нэр төрлийн бараа, материалын хандив ирүүлсэн байна.

"Монголын хийн түлшний холбоо" ТББ, түүний гишүүн компаниуд зудад нэрвэгдсэн малчдад эхний ээлжид 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Мөн “Монголын ачаа тээврийн ассоциац” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд  малчдад өвс тэжээл хүргэх,  цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст,  Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандивыг гардуулсан байна.

Малчдад туслах хандивын аян энэ сарын 20-аас эхэлж, 2024.02.26-ны байдлаар 28 иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагын 1.345.055.987 төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 12 аж ахуйн нэгж, байгууллагын 579.347.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 1.924.403.887 төгрөгийн хандив тусламж цугласан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хАХА
ҮНЭХЭЭР ИЛҮҮЧЛЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ БОЛЖ ДЭЭ ААН-ҮҮДЭД
2024/03/03 66.181.177.200
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment